танилцуулга

    “Мэргэн Хангал” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан үеэсээ эхлэн өнөөг хүртэл барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж  Монгол улсынхаа  хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

            Манай компани нь  барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ бетон зуурмаг үйлдвэрлэлийн салбарт 2012 онд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжуулсан “Мэргэн Хангал Конкрит” бетон зуурмагийн компанийг байгуулан багагүй туршлагыг хуримтлуулан,  барилгын салбарт чамгүй амжилтыг олсон. Манай компани нь удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд нилээд бэхжиж, барилга угсралтын ажлыг өөрийн хүч, хөрөнгөд түшиглэн гүйцэтгэж ирсэн.

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Мэргэн Хангал ХХК нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш барилга угсралт, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тодорхой хувь нэмэр оруулан, улс орныхоо хөгжлийн төлөө ололт амжилт дүүрэн, ирээдүйдээ итгэлтэй урагшилж явна.
Компанийн нийт хамт олныхоо нэрийн өмнөөс эрхэм хамтран ажилладаг түншүүд болон хэрэглэгчиддээ үргэлж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эрхэлж буй ажил үйлс, бизнест тань амжилт хүсье. Эрхэм Та манай вэб хуудаснаас манай компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байна.
ц.галтхүү

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ 

Барилгын сантехникийн угсралт:

  • Дотор сантехникийн системийн угсралт
    • Дотор халаалт
    • Цэвэр усан хангамж
    • Бохир усан хангамж
    • Галын шугам
  • Гадна шугам сүлжээний угсралт
    • Халаалтын шугмын угсралт
    • Цэвэр бохир усны шугмын угсралт
    • Борооны усны шугмын угсралт

Барилгын агааржуулалтын системийн угсралт

Барилгын цахилгааны шугам сүлжээний угсралт

Бетон зуурмагийн үйлдвэр

Сантехникийн материалын худалдаа

Close Menu